ШУУД: Жүдо бөхийн Анталиягийн гран при тэмцээний финал эхний өдөр

Сурталчилгаа
ШУУД: Жүдо бөхийн Анталиягийн гран при тэмцээний финал эхний өдөр

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас найман бөх барилдлаа. Эмэгтэйчүүдйин -52кг жинд барилдсан дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг өөрийн үндсэн жингийн дээд жиндээ буюу -52кг жинд барилдан яг одоо алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -66кг жинд D хэсгийг тэргүүлэн барилдсан Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө Испани улсын жүдоч Алберто Мартинтэй барилдана. Харин эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан МУГТ Г.Болдбаатар шагналт долоодугаар байрт шалгарлаа.  

Дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба дараах барилдаануудыг хийж алтан медалийн төлөө барилдах гэж байна. 

  • Эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдан ялсан.
  • Хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдан цэвэр ялсан. Река Пупп нь -52кг жинд 2386 оноотойгоор дэлхийн чансааны 19-т эрэмбэлэгдэж байгаа төдийгүй энэ удаагийн тэмцээнд жингээ тэргүүлэн барилдаж байсан юм.
  • Тус жингийн А хэсгийн аваргын төлөө Азербейжаны Гултаж Маммадалиеватай хэдхэн секундын дотор цэвэр яллаа.
  • Хагас шигшээд Бразилын жүдоч Ларисса Пиментатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Алтан медалийн төлөө дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт Румын улсын жүдоч Андреа Читутай барилдана. М.Уранцэцэг гавьяатын хувьд Румыны Андреа Читутай 2012 онд Будапештын дэлхийн цомд учраа тааран барилдаж ялж байсан удаатай. 

Медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0