Г.Хэрлэн хагас шигшээд Молдавын бөхтэй яг одоо
Г.Хэрлэн хагас шигшээд Молдавын бөхтэй яг одоо

Сурталчилгаа
Г.Хэрлэн хагас шигшээд Молдавын бөхтэй яг одоо

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.

МУГТ М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -52кг жинд финалд шалгараад байгаа бол МУГТ Г.Болдбаатар -60кг жинд хэсгийн аваргын төлөө тун удахгүй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийн тэргүүлэн барилдаж буй Г.Хэрлэн өнөөдөр дараах барилдаануудыг хийж хагас шигшээд барилдах гэж байна.

  • Эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Словенийн жүдоч Андраз Жеребтэй барилдан цэвэр ялсан.
  • Гуравдугаар тойрогт Италийн жүдоч Маттео Пирастай барилдан торгуулиар цэвэр ялсан.
  • Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Абдула Абдулзалиловтой барилдан нэмэлт цагт ялж хагас шигшээд шалгараад байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь Абу Дабигийн их дуулгад учраа тааран барилдаж манай бөх ялагдаж байсан бол энэ удаад даагаа сайхан нэхэж авлаа.  

Хагас шигшээд Молдав улсын жүдоч Денис Виерутай гуравдугаар дэвжээнээ яг одоо барилдах гэж байна. Денис Виеру нь 3243 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгдэж буй бол манай Г.Хэрлэн 3035 оноотойгоор 13-т эрэмбэлэгдэж байгаа юм. Денис Виеру энэ он гарсаар Парисын их дуулга тэмцээнд түрүүлээд байгаа юм. 

Харин хоёрдугаар дэвжээнээ эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдаж буй Б.Алтанцэцэг гуравдугаар тойргийн барилдаанаа Кот Д'ивуар улсын бөх Абзетта Дабоннетэй хийж байна. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0