Жүдо бөхийн Тбилисийн гран при тэмцээний шилдэг Иппон №3

Сурталчилгаа
Жүдо бөхийн Тбилисийн гран при тэмцээний шилдэг Иппон №3

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдаж дууслаа. Уг тэмцээнийг манай баг тамирчид хоёр хүрэл медаль (МУГТ М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар) хүртэж дөрвөн бөх шагналт байранд орсон амжилтаар өндөрлүүллээ.

 

Манай сайт өнгөрөгч Тбилисийн гран при тэмцээний цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг түүвэрлэн хүргэж байгаа билээ. Эхний өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг үзэхийг хүсвэл энд, хоёр дахь өдрийн цэвэр ялалтуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Маргааш Анталиягийн гран при тэмцээн Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдана. Нэр хүнд өндөртэй олон тамирчин оролцдог Анталия гран при тэмцээнд энэ жил 78 орны 537 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас дэлхийн аваргын дөрвөн медальтан гавьяатууд болох М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Одбаяр тэргүүтэй 20 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгчээ. Манай тамирчдын мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Өнөө орой 19:00 цагаас (Улаанбаатарын цагаар) уг тэмцээний сугалаа явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. 

Та бүхэндээ энэ удаад өнгөрөгч Тбилисийн гран при тэмцээний сүүлийн өдрийн шилдэг Иппон цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0