Ц.Батцэцэг Бразилын жүдочтой барилдахаар дэвжээнээ гарч ирлээ
Ц.Батцэцэг Бразилын жүдочтой барилдахаар дэвжээнээ гарч ирлээ

Сурталчилгаа
Ц.Батцэцэг Бразилын жүдочтой барилдахаар дэвжээнээ гарч ирлээ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдах юм. Манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн -73кг жингийн В хэсэгт Н.Хадбаатар, D хэсэг Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нар эхний өрсөлдөгчдөө даваад байгаа бол эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт барилдсан А.Бадамгарав, эрэгтэйчүүдийн -81кг жингийн А хэсэгт барилдсан Б.Гаажадамба нар ялагдан тэмцээнээ дуусгаад байна.

Яг одоо эмэгтэйчүүдийн -70кг жингий D хэсэгт Ц.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бразилын Мариа Портелатай барилдахаар гуравдугаар дэвжээнээ гарч ирээд байна. Бразил жүдочийн хувьд 4209 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй шилдэг жүдоч юм. Мариа Портела нь өнгөрсөн жилийн Екатеринбургийн их дуулга тэмцээнд түрүүлж байсан юм. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

  Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0