ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээн "Дэвжээ №3"

Сурталчилгаа
ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээн "Дэвжээ №3"

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдах юм. Манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Яг одоо эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй МУГТ Г.Одбаяр гуравдугаар дэвжээн дээр Румын улсын жүдоч Александру Райкутай барилдах гэж байна. МУГТ Г.Одбаяр 4079 оноотойгоор дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж байгаа бол Румын жүдочийн хувьд 1004 оноотойгоор 48-д эрэмбэлэгдэж байна. Дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр энэ он гарсаар анхныхаа их дуулга тэмцээнд оролцож байна.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

  Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0