Л.Өнөболдын алтан медаль хүртэлх бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Л.Өнөболдын алтан медаль хүртэлх бүх барилдааны бичлэг

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдлаа. Тэмцээний хуваарь болон эхний өдөр барилдсан манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жил 21 настай түүний анхны их дуулга тэмцээний Алтан медаль "булган сүүлтэй" байг ээ. Л.Өнөболд 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Тэрээр дараах барилдаануудыг хийсэн юм. 

    • Эхний тойрогт Мароккогийн Иссам Бассоутай барилдан торгуулиар цэвэр ялсан. 

    • Хоёрдугаар тойрогт Азийн наадмын хүрэл медальт Тайванийн Ян Юүн-Вэй барилдан цэвэр савлаа. 

  • А хэсгийн аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх өсвөрийн дэлхийн аварга Гадзиев Сахаваттай барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа.

    • Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх Алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин юм. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн алтан медалийн төлөө Японы Ошима Юуматай барилдан торгуулиар цэвэр яллаа. Л.Өнөболдод ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Эрдэмбилэг

    Амжилт хүсье

  2. Ganaa

    Mundag bainaa

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0