Л.Өнөболд Екатеринбургийн их дуулгаас Алтан медаль хүртлээ
Л.Өнөболд Екатеринбургийн их дуулгаас Алтан медаль хүртлээ

Сурталчилгаа
Л.Өнөболд Екатеринбургийн их дуулгаас Алтан медаль хүртлээ

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдлаа. Тэмцээний хуваарь болон өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жил 21 настай түүний анхны их дуулга тэмцээний Алтан медаль "булган сүүлтэй" байг ээ. Л.Өнөболд 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн МУАШ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Тэрээр өнөөдөр дараах барилдаануудыг хийсэн юм. 

  • Эхний тойрогт Мароккогийн Иссам Бассоутай барилдан торгуулиар цэвэр ялсан. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Хоёрдугаар тойрогт Азийн наадмын хүрэл медальт Тайванийн Ян Юүн-Вэй барилдан цэвэр савлаа. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • А хэсгийн аваргын төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх өсвөрийн дэлхийн аварга Гадзиев Сахаваттай барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. 
  • Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх Алтан медалийн төлөө орой барилдах эрхтэй боллоо. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин юм. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн алтан медалийн төлөө Японы Ошима Юуматай барилдан торгуулиар цэвэр яллаа. Л.Өнөболдод ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм. 

Медалийн төлөөх барилдаануудын шууд дамжуулалт:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0