МУГТ Д.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана
МУГТ Д.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана

Сурталчилгаа
МУГТ Д.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдана

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57кг жинд Д.Сумьяа аварга, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдах бол эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жингийнхээ С хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн юм. Улмаар:

  • Хоёрдугаар тойрогт Австрийн Филмосер Сабринатай барилдан цэвэр ялсан. 
  • Гуравдугаар тойрогт БНХАУ-ын Лу Тонжуантай барилдан торгуулиар цэвэр ялсан.
  • С хэсгийн аваргын төлөө Францийн Сара Леонитэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан юм. 
  • Хагас шигшээд Олимпийн "аварга" Бразилын Рафаела Силватай барилдан цагийн төгсгөлд ваза-ари үнэлгээ алдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 

Хүрэл медалийн төлөө Польшийн Анна Боровскатай барилдах юм. Урьд нь хоёр бөх 2017 онд Абу Дабыгийн их дуулга тэмцээнд учраа таарахад Сумъяа аварга ялж байсан юм. 

Медалийн төлөөх барилдааныг шууд үзэх:

 

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0