ШУУД: Жүдо бөхийн Дьюселдорф их дуулга тэмцээн Г.Наранцэцэг яг одоо барилдана
ШУУД: Жүдо бөхийн Дьюселдорф их дуулга тэмцээн Г.Наранцэцэг яг одоо барилдана

Сурталчилгаа
ШУУД: Жүдо бөхийн Дьюселдорф их дуулга тэмцээн Г.Наранцэцэг яг одоо барилдана

 

Жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм.

Манайхны салхийг хагалж эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой урамтай сайхан барилдан давсан билээ. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Испани улсын жүдоч Фигуэро Жулиатай гуравдугаар дэвжээн дээр барилдах гэж байна. 

Испани жүдоч Фигуэро Жулиагийн хувьд 2316 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж байна. Урьд өмнө нь хоёр жүдоч хоорондоо барилдаж байгаагүй ба Фигуэро Жулиагийн хувьд МУГТ М.Уранцэцэгт өнгөрсөн жилийн Мастерсийн хагас шигшээд хожигдож байсан тамирчин юм. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол дээрх бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0