Өнөөдөр МУГТ Д.Сумъяа тэргүүтэй манай таван бөх барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр МУГТ Д.Сумъяа тэргүүтэй манай таван бөх барилдана

 

Өнөөдөр жүдо бөхийн Дьюселдорфийн их дуулга тэмцээн албан ёсоор эхэлнэ. Гурав хоногийн турш үргэлжлэн явагдах тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх юм. Монгол улсаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, Д.Сумьяа тэргүүтэй шилдэг 18 жүдоч оролцох ба өчигдөр тэмцээний сугалаа явагдлаа. 

Өнөөдрийн хуваарь: Улаанбаатарын цагаар

16:00 цагаас: Эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн урьдчилсан барилдаанууд гурван татами дээр зэрэг явагдана. (www.livetv.mn/sport сайт уламжлал ёсоор бүх барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ.)

00:00 цагаас: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд нэг татами дээр явагдана. 

Өнөөдөр манай бөхчүүд

Эрэгтэйчүүдийн -66кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт Гуинеа Биссау улсын тамирчин Цезарь Диоготой барилдах юм. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -66кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Монгол Улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөөд байна. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -48кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жинд манайхаас хоёр бөх барилдах ба “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт, 2019 оны Монгол Улсын аварга, шилдэг жүдоч Л.Сосорбарам, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Хорлоодой нар барилдана. 

Хоёр тамирчин маань хэн хэн нь эхний тойрогтоо гоц мөргөсөн байна. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -52кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа жингийнхээ С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна. 

Дьюселдорф их дуулга тэмцээний -57кг жингийн оноолт

 

 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. erdene ochir

    buh bohchuuddee amjilt husie shawi tuwshoodee medali awahiig husie amjilt amjiltm

    1. gerelee

      c1 etv ene tereer shuud damjuulahgui ym uu

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0