Европын тэмцээнд жүдо бөхийн улсын аварга залуучууд оролцоно

Сурталчилгаа
Европын тэмцээнд жүдо бөхийн улсын аварга залуучууд оролцоно

 

Энэ сарын 22-24 өдрүүдэд жүдо бөхийн Дюсселдорф их дуулга тэмцээнд 99 орны 700 гаруй жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол Монгол улсаас урьдчилсан байдлаар Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, дэлхийн хүрэл медальт МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй 19 шилдэг жүдочид оролцох мэдүүлгээ өгөөд байна. Дюсселдорф их дуулга тэмцээнээс урьтаж Европын хоёр нээлттэй тэмцээн Итали болон Австри улсад зохион байгуулагдах гэж байна. Эдгээр тэмцээнүүд нь Дюсселдорф их дуулга тэмцээний өмнөх томоохон сорил тэмцээн болох юм. 

Өнөөдөр Австри улсын Оберварт хотноо дэлхийн 35 орны 199 эмэгтэй жүдочид оролцох Европын эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд оролцох манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өнөөдөр, маргааш Итали улсын Ром хотноо эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд 51 орны 307 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Манайхаас энэ жилийн улсын аварга болсон долоон жүдочид оролцох юм. 

-60кг жинд Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шанг Яитай барилдах оноолттой байна. 

-60кг жингийн оноолт

-66кг жинд Н.Мөнхбаяр мөн нэгдүгээр тойрогт гоц мөргөжээ. 

-66кг жингийн оноолт

 

-73кг жинд Б.Батболд эхний тойрогт Румын улсын Сулка Адриантай барилдах оноолт гарчээ. 

-73кг жингийн оноолт

-81кг жинд Н.Дагвасүрэн А хэсгийг тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

-81кг жингийн оноолт

-90кг жинд Э.Мөнхжаргал эхний тойрогт гоц мөргөжээ. 

-90кг жингийн оноолт

-100кг жинд Д.Цэрэнням эхний тойрогт Румын улсын Матае Даниелтэй барилдах оноолт гарчээ. 

-100кг жингийн оноолт

+100кг жинд О.Цэцэнцэнгэл эхний тойрогт Израйлийн Ита Наортой барилдах оноолт гарчээ. 

+100кг жингийн оноолт

 

Энэ сарын эхээр Португалийн Одивелас хотод зохион байгуулагдсан Европын нээлттэй тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг барилдааны түүвэр бичлэгийг хүргэж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0