МУГТ М.Уранцэцэг дээд жиндээ амжилттай барилдлаа

Сурталчилгаа
МУГТ М.Уранцэцэг дээд жиндээ амжилттай барилдлаа

 

Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн болох "Парисын их дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг хүчтэнүүд цугласан их дуулга тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, “Империал гоулд майнинг” компаний тамирчин, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс -48кг жинд Г.Наранцэцэг, -52кг жинд МУГТ М.Уранцэцэг, -57кг жинд Л.Энхрийлэн нар шагналт тавдугаар байр эзэллээ.

Манай сайт монгол бөхчүүдийнхээ барилдаануудын бичлэгийг цувралаар хүргэх бөгөөд энэ удаад та бүхэндээ эмэгтэйчүүдийн -52кг жинд шагналт тавдугаар байрт шалгарсан МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. -73кг жинд барилдсан Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

МУГТ М.Уранцэцэг энэ удаад жин өгсөн -52кг жинд зодоглосон бөгөөд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тайландын Варасина Качакорнтой барилдан ялсан юм. 

Гуравдугаар тойрогт Испанийн шилдэг жүдоч Перез Бокс Анатай барилдан яллаа. 

C хэсгийн аваргын төлөө Бразилын Валентим Элиодостой барилдан ялж хэсгийн аварга боллоо. Өмнө нь 2013 онд хоёр бөх дэлхийн цомын финалд учраа таарахад манай Урнаа мөн түүнийг ялж байсан юм.

Хагас шигшээд эмэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй дэлхийн аварга Японы домогт бөх Ай Шишимэтэй учраа тааран барилдан ялагдлаа. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0