Жүдо бөхийн шигшээ баг Олимп дуустал Япон дасгалжуулагч ажиллуулна
Жүдо бөхийн шигшээ баг Олимп дуустал Япон дасгалжуулагч ажиллуулна

Сурталчилгаа
Жүдо бөхийн шигшээ баг Олимп дуустал Япон дасгалжуулагч ажиллуулна

 

Энэ жил "Токио-2020" зуны олимпийн их наадмын өмнөх жил гэдэг утгаараа олимпийн төрөлт спортуудын хувьд маш хариуцлагатай жил юм.

Япон дасгалжуулагч Томоо Торигийн хувьд өмнө нь жүдо бөхөөр 66кг жинд барилддаг байсан бөгөөд 2004 оны Парисын Супер А тэмцээнд түрүүлж байсан юм. Энэхүү тэмцээний хагас шигшээд Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатартай барилдан ялж байсан түүхтэй юм. 

Тэрээр одоо жүдо бөхийн техникээр дагнан дасгалжуулагч хийж байгаа бөгөөд олон улсад урилгаар ажилладаг нэр хүндтэй нэгэн юм. Өмнө нь жүдо бөхийн техникийн заавар бүхий "INTELLIGENCE JUDO TACHIWAZA" сургалтын видео диск гаргасан байна. 

Томоо Торигийн Польш улсад жүдогийн техникийн сургалтын бичлэгийг толилуулж байна. 

Монголын жүдо бөхийн холбоо ээлжит хурлаа хийж тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг томилжээ. Монголын жүдо бөхийн холбоо нь одоогоор 5 тэргүүн дэд ерөнхийлөгч, 30 дэд ерөнхийлөгчтэй болж байна. 

Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболд ирэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд жүдо бөхийн шигшээ багаа ахалж оролцох юм байна. Тэрбээр өмнө нь Зүүн Азийн АШТ 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдахад ЗБХ-ны даргаар амжилттай ажилласан юм. Энэ дашрамд мэдээлэхэд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр одоогийн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм.

"Хамтын хүч Амжилт" уриатай Жүдо бөхийн холбоонд болон баг тамирчдад нь Монголын ард түмэн өндөр найдлага тавин Токиогийн олимпоос медаль авчирна хэмээн итгэл хүлээлгэж байгаа билээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0