Эмэгтэйчүүдийн Хоккей ДАШТ: Финалын тоглолт Америк - Канад

Сурталчилгаа
Эмэгтэйчүүдийн Хоккей ДАШТ: Финалын тоглолт Америк - Канад

 

Өчигдөр хагас шигшээгийн тоглолтуудыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн билээ. Таамаг ёсоор дэлхийн 7 удаагийн аварга Америкийн бүсгүйчүүд Финландыг 7:1 харьцаагаар бут ниргэн шигшээ тоглолтонд шалгараад байна. Харин хагас шигшээгийн дараагийн хоёр баг болох Канад болон ОХУ-ын багууд тун өрсөлдөөнтэй тоглон 4:3 харьцаагаар Канад бүсгүйчүүд Америкийн багтай шигшээд тоглох эрхээ авсан юм. 

Үдээс өмнө Орос болон Финландын багууд хүрэл медалийн төлөө тоглон Финланд бүсгүйчүүд 3:0 оноогоор Оросуудыг хожиж хүрэл медаль хүртлээ. /энэ тоглолтын шууд дамжуулалтыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу/ ОХУ-ын бүсгүйчүүдийн хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд ДАШТ-ээс 2015, 2017 онуудад хүрэл медаль хүртэж байсан бол Финландчууд 2011 онд нэг удаа хүрэл медаль хүртээд байсан бол энэ жил дахин хүрэл медаль хүртлээ.  

Яг одоо дэлхийн шилдэг хоёр баг болох АНУ - Канадын шигшээ багууд ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглож байна. Сонирхуулахад АНУ ДАШТ-д нийт 7 удаа түрүүлж байсан бол Канад улсын бүсгүйчүүд 4 удаа түрүүлж байсан юм. Энэ жилийн ДАШТ-ий хэсгийн тоглолтод энэ хоёр баг учраа тааран тоглоход 3:2 харьцаагаар Америк бүсгүйчүүд хожоод байгаа юм.  

Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. Мөн ДАШТ-ийн хагас шигшээ эхний тоглолт болох АНУ болон Финландын тоглолтыг үзэж амжаагүй бол энд даран үзэх боломжтой. Харин Канад болон ОХУ-ын шигшээ багуудын тоглолтыг нөхөж үзэх бол энд даран үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0