Өнөөдрийн оргил "Тулаан" Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нарын хооронд өрнөлөө
Өнөөдрийн оргил "Тулаан" Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нарын хооронд өрнөлөө

Сурталчилгаа
Өнөөдрийн оргил "Тулаан" Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нарын хооронд өрнөлөө

 

Энэ удаагийн багийн УАШТ нь Токио-2020 Олимпийн их наадмын албан ёсны төрлөөр орж буй холимог багийн төрлөөр явагдсан юм. 

Хамгийн эхний барилдаанд Сүлд спорт хорооны -73кг жингийн улсын аварга болсон ОУХМ Ц.Цогтбаатар ялагдлаа. Түүнийг Хилчин спорт хорооны ОУХМ Н.Хадбаатар хоёр удаа жийж давуулах мэхээр цэвэр ялсан юм. Эрэгтэйчүүдийн -90г жинд түрүүлсэн Э.Мөнхжаргал /сүлд/ мөн л  ялагдал хүлээлээ. Дараагийн барилдаанд эрэгтэйчүүдийн +90кг жинд мөн жиндээ түрүүлсэн Серик ялагдаж багийн дүнгээр 3:0 харьцаагаар Хилчин спорт хорооны баг илт давамгүй тэргүүлж эхэлсэн юм. 

Багийн ялалтын харьцаа: Хилчин 3:0 Сүлд.

Одоо эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанд гуравууланд нь Сүлдийн охидууд ялахгүй бол тэд мөнгө медаль дээр буух байлаа. Иймээс зайлшгүй ялах хүндхэн үүрэг тэдэнд оногдсон гэж хэлж болно. 

Эмэгтэйчүүдийн эхний барилдаан -57кг жингийн барилдаанаар эхэлсэн бөгөөд Сүлдээс мөн л энэ жиндээ улсын аварга болсон Энхрийлэн гарч ирсэн юм. Хилчин спорт хорооны Аззаяа гарч ирсэн ба Аззаяагийн хувьд энэ удаагийн улсын аваргаас хүрэл медаль хүртээд байгаа юм. Барилдааны үеээр Аззаяа мэх хийхдээ Энхрийлэнгийн гарыг хөшсөнөөс болж торгуулиар ялагдал хүлээлээ. Багийн ялалтын харьцаа: Хилчин 3:1 Сүлд

Дараагийн барилдаанд буюу +70 кг жинд Хилчин спорт хорооноос +78кг жингийн улсын аварга Гандиймаа, Сүлд спорт хорооноос -78кг жингийн аварга Мөнхцэцэг нар гарч ирлээ. Барилдаан эхлээд удаагүй байхад Гандиймаа өрсөлдөгчийнхөө хамар руу тохойдсоны улмаас торгуулж ялагдал хүлээлээ. 

Багийн ялалтын харьцаа: Хилчин 3:2 Сүлд

Шийдвэрлэх барилдаан буюу хамгийн сүүлийн барилдаанд Сүлд спорт хорооноос Лхагвадулам, Хилчин спорт хорооноос Баасанжаргал гарч ирлээ. Лхагвадуламын хувьд өчигдөр жиндээ хүрэл медаль хүртсэн юм. Сүлдийн Лхагвадулам өөрийн хүлээсэн маш хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж өрсөлдөгчөө цэвэр яллаа. 

Багийн ялалтын харьцаа: Хилчин 3:3 Сүлд

Багийн хожлын харьцаа тэнцсэн тул сугалаа сугалж хайнаа хагалах барилдааныг хийхээр боллоо. энд хориотой барилдаан хийж ялагдсан эмэгтэйчүүдийн 2 жингээс бусад жингүүдийн дунд сугалаа явагдсан юм. Үзэгчдийн хүсч байсанчлан эрэгтэйчүүдийн -73 кг жингийн сугалагдаж Ц.Цогтбаатар болон Н.Хадбаатар нар дахин барилдахаар боллоо. Энэ хоёрын хэн ялсан нь багаа Алтан медальд хүргэх хариуцлагатай барилдаан юм. Энэ үнэхээр үзэгч олны хүсэн хүлээсэн гал гарсан барилдаан болсон юм. Нэмэлт цаг дээр Ц.Цогтбаатар өрсөлдөгчөө торгуулиар цэвэр ялснаар  

Хүрэл медалийг: Тагнуулын ерөнхий газрын Эрч спорт хороо, Женко клубын баг тамирчид 

Мөнгөн медалийг: Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны баг тамирчид

Алтан медалийг: Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын Сүлд спорт хорооны баг тамирчид тус тус хүртлээ.

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0