Хоккей ДАШТ: Финланд Америкийг хожиж Алтан медаль хүртлээ

Сурталчилгаа
Хоккей ДАШТ: Финланд Америкийг хожиж Алтан медаль хүртлээ

 

Хүрэл медалийг Оросын шигшээ баг Швейцарийн шигшээ багийг 5:2 харьцаагаар хожиж хүртсэн бол. 

Дөнгөж сая Алтан медалийн төлөө дэлхийн 4 удаагийн аварга багууд болох Америк болон Финландын шигшээ багууд тоглолоо. Хоёр багийн хувьд хэн хэн нь 5 дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөх туйлын хүсэл байсан нь дамжиггүй. 

Нэгдүгээр үед тоглолтын хамгийн эхний гоолыг Америкчууд хийсэн боловч шүүгчид тооцсонгүй. Тоглолтын 31 дэх минутанд Финландын 27 дугаартай Ялонен Жесс гоолдов. Алсаас цохьсон ганган гоол байлаа. Энэ бол хоёрдугаар үеийн төгсөл хэсэг. Гоол алдсан Америкчууд "шаталттай" байсан зүйн хэрэг. Хэд хэдэн удаа зодоон эхлүүлээд авав. Гуравдугаар үе 1:0 харьцаагаар Финландчуудын давамгайллаар эхлэсэн бол 46 дахь минутанд Финландчууд дахин гоолдож 2:0 болгох нь тэр. Энэ гоолоос ердөө 1 минутын дараа Америкчууд хариуг нь барьж 2:1 болголоо. Америкчуудын тоглолт гоолын дараагаас илт сэргэж бас л 1 минутын дараа дахин гоолдож оноог тэнцүүлж чадлаа. Энэхүү 2 дахь гоол бол тэдний гэртээ бэлдсэн хувилбар байлаа. Гоолыг Норрис Жошш гүйцэтгэсэн хэдий ч Чмелевски болон Кейтас нарын оновчтой дамжуулалт чухал үүрэгтэй байсан юм. Оноо тэнцүү явж байсан тоглолтын эцсийн цэгийг 58 дахь минутанд Финландын 24 дугаартай Какко Каапо гоолдож 3:2 харьцаагаар Финландчууд дэлхийн аварга боллоо. 

Ийнхүү Финланд улсын хөвгүүд 5 дахь удаагаа дэлхийн аваргын цомыг өргөж Америкчууд мөнгөн медалийнхаа тоог нэгээр нэмлээ.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0