Парисын их дуулга тэмцээнд зодоглох монгол жүдочид

Сурталчилгаа
Парисын их дуулга тэмцээнд зодоглох монгол жүдочид

Жүдо бөхийн нэр хүндтэй уламжлалт Парисын их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ. 

"Парис 2024" олимпын их наадмын өмнө Парис хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн их дуулга тэмцээнд улс орон бүр ач холбогдол өгч оролцож байгаа ба 107 орны 621 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн эрэгтэй найм, эмэгтэй 10 буюу нийт 18 жүдоч барилдана. 

Парисын их дуулгад зодоглох монгол баг, бүрэлдэхүүн

Оролцогчдын чансааг ажвал найман жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид барилдах мэдүүлгээ өгөөд байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч бөгөөд олимпын хүрэл, дэлхийн аварга Бельгийн Матиас Кассе, эмэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч олимп, дэлхийн аварга Косовогийн Д.Красники аварга, -57кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч бөгөөд дэлхийн хошой аварга Канадын К.Дегүчи аварга нар тус бүрийн жингээ тэргүүлэн барилдана. 

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү нарын есөн бөх хүч үзэн барилдана.

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/ 

Хоёрдугаар сарын 2-ны өдөр /Баасан гараг/

  • 16:00 цагт эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн хэсгийн барилдаан
  • 00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Хоёрдугаар сарын 3-ны өдөр /Бямба гараг/

  • 16:00 цагт эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн хэсгийн барилдаан
  • 23:00 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа
  • 00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Хоёрдугаар сарын 4-ний өдөр /Ням гараг/

  • 16:00 цагт эрэгтэйчүүдийн -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан
  • 00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Roosevelt Lester

    Web: https://cybergeniehackpro.xyz/ Telegram: CyberGenieHackPro W:A: +*1*2*5*2*5*1*2*0*3*9*1 I boldly need to use this medium to share the great achievement I recently achieved with the Cyber Genie Recovery Team. The team Cyber Genie is a trusted recovery firm with several years of experience that has aided several individuals around the continent with great support for helping lost cryptocurrency victims. No one who comes across, Cyber Genie Recovery team leaves their problems unattended, they are capable, reliable, trustworthy, dedicated, and above all they are willing to go the extra mile to achieve success at any cost to avoid individuals to avoid losing their hard-earned money. I was convinced by one crypto investor I met on Instagram who swayed me into falling victim to his fraudulent acts. After a few weeks, I attempted to withdraw the supposed profits I made from the investment. I wasn't able to withdraw because the page was showing an error. I immediately contacted the team support and I didn't get any feedback. Cyber Genie Recovery Team came to my rescue ensuring every investment to that criminal was successfully recovered within the hour time frame I was promised. after I provided all the information they needed from me. Contact, Cyber Genie Team Recovery team for inquiries above.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0