Шайбтай хокккейн ДАШТ-д оросын баг орохгүй

Сурталчилгаа
Шайбтай хокккейн ДАШТ-д оросын баг орохгүй

Шайбтай хоккейн 48 дахь удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрхон хоногийн дараа эхэлнэ. 

20 хүртэлх залуучуудын ДАШТ жил бүрийн төгсгөлд эхэлж он дамжин дуусдаг уламжлалын дагуу энэ сарын 26-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Швед улсад зохион байгуулагдана. Өнгөрсөн оны ДАШТ ОХУ-ын Новосибирск, Омск хотууд зохион байгуулагдах байсан ч тэд Украин улс руу халдан довтолсон тул ДАШТ зохион байгуулах эрхийг нь цуцлахаас гадна тэднийг ДАШТ-д ч оролцуулаагүй юм. Дайн үргэлжлэн явагдсаар байгаа тул шайбтай хоккейгоор дэлхийд хүчтэйд тооцогддог оросын баг энэ жил мөн л ДАШТ-д оролцох эрхгүй. 

Өнгөрсөн оны ДАШТ-д шигшээд тунан үлдсэн Канад, Чехийн багууд А болон Б хэсгийг тэргүүлэн тоглоно.

А хэсэгт: Канад, Швед, Финланд, Герман, Латви

В хэсэгт: Чех, АНУ, Словак, Швейцар, Норвег

Сүүлийн хоёр ДАШТ дараалан аваргын титмийг хүртээд буй (нийт 20 удаа түрүүлсэн) Канадын шигшээ багийнхан мэдээж бүх багуудыг тэргүүлж байгаа ба тэд эхний тоглолтоо Финландын эсрэг хийнэ. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0