Дайны улмаас Тел Авивийн их дуулга тэмцээн цуцлагдлаа

Сурталчилгаа
Дайны улмаас Тел Авивийн их дуулга тэмцээн цуцлагдлаа

Жүдо бөхийн энэ оны /2023 он/ цуврал тэмцээнүүд Токиогийн их дуулга тэмцээнээр өндөрлөсөн. 

Ирэх онд Парис-2024 олимпын наадамтай жил тул тэмцээн бүр чансааны оноо авх чухал ач холбогдолтой байх нь тодорхой. 2024 оны эхний тэмцээн болох Португалийн гран при тэмцээн нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж араас нь залгаад Парисын их дуулга тэмцээн залган зохион байгуулагдана. Тэгвэл 2024 оны хоёрдугаар сард зохион байгуулагдах төлөвлөгөөнд ороод байсан Тел Авивын их дуулга тэмцээн Израйл болон Хамас хоорондын дайны улмаас цуцлагдсан байна. 2020 онд гран при ангиллаар анх зохион байгуулагдаж улмаар 2021 оноос өнөөдрийг хүртэл их дуулга ангиллаар тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээн дайны нөхцөл байдлын улмаас ийнхүү цуцлагдлаа. IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос "Жүдо бөхийн гэр бүлийнхэнд маань тэмцээн бүр чухал ч аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Сайн цаг удахгүй ирнэ хэмээн найдаж байна" хэмээн мэдэгдсэн байна. 

Тел Авивын их дуулга тэмцээнд монгол жүдочдын үзүүлсэн амжилтууд:

2021 он

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Саейд Моллай мөнгөн медаль

2022 он

  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Цогт-Очир, -66кг жинд Г.Хэрлэн нар хүрэл медаль

2023 он

  • Эрэгтэйчүүдийн +100кг жинд О.Цэцэнцэнгэл алт, -90кг жинд Г.Алтанбагана хүрэл медаль тус тус хүртсэн байдаг. 

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0