М.Энх-Оргил ялалт байгуулж 50.000 ам.долларын шагнал хүртлээ

Сурталчилгаа
М.Энх-Оргил ялалт байгуулж 50.000 ам.долларын шагнал хүртлээ

"Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" холбооны аварга, "Шандас ММА" клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил One Championship холбоонд гурав дахь ялалтаа байгууллаа. 

Тэрээр энэ удаад Филиппиний алдарт Лакай багийн ялагдаж үзээгүй залуу тулаанч Жанло Марк Сангиотой тулалдлаа. Жанло Марк Сангиогийн хувьд Лакай багийн ахлах дасгалжуулагч Марк Сангиогийн хүү юм. Б.Энх-Оргилтой тулалдахаасаа өмнө мэргэжлийн зургаан тулаанд нэг ч ялагдалгүй байсан ба зургаан ялалтаа бүгдийг нь тулааны нэгдүгээр үед дуусгасан шилдэг залуу тулаанч юм. 

Өчигдрийн тулааны нэгдүгээр үед Сангио ээлж дараалсан хүчтэй цохилтууд хийж тулааныг удирдаж байсан ч хоёрдугаар үед Б.Энх-Оргил түүний толгойд өшиглөж улмаар зүүн гарын тохойгоор хүнд цохилт хийлээ. Ийнхүү газар унасан Сангиогийн гарт өчих мэхээр Б.Энх-Оргил ээлжит ялалтаа авлаа. 

One Championship холбоонд гурав дараалсан ялалт байгуулсан Б.Энх-Оргилд холбооны зүгээс 50.000 ам.долларын нэмэлт шагнал өгөх болсноо тулааны дараа мэдэгдсэн юм. Харин Б.Энх-Оргил энэхүү ялалтаа өөрийн багийн шилдэг тулаанч асан "Ардын хүү" О.Пүрэвт зориулснаа хоолой зангируулан хэллээ. 

Монголын цуут тулаанч Б.Энх-Оргилдоо дараа, дараагийн тулаанд нь өндөр амжилт хүсен ерөөе. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0