Манай боксчид дэлхийн аваргын медалийн болзол хангалаа

Сурталчилгаа
Манай боксчид дэлхийн аваргын медалийн болзол хангалаа

Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд эхэллээ.

 

Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий 10 дахь өдрийн тулаанд манай хоёр боксчин өрсөлдөгчдөө буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. 

63.5 кг жинд Азийн наадмын мөнгө, Ази тивийн алт, мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Б.Чинзориг сүүлийн гурван олимпын наадмын хүрэл, 2011, 2013, 2015 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын алдарт Лазаро Алварезийг 4:1 харьцаагаар буулган авч ДАШТ-ий медалийн болзлыг хангалаа. Б.Чинзориг хагас шигшээ тулаанд тавдугаар сарын 12-ны өдөр Ази тивийн аварга Тажикстаны Б.Усмоновтой тулалдана. 

67 кг жинд Б.Мишээлт Венесуэлийн тамирчинтай тулалдаж эхний үед 5:0 хожигдсон ч хоёрдугаар үеийн төгсгөлд Венесуэлийн тамирчны хөмсөг задарч улмаар цаашид тулалдах боломжгүй болсноор шүүгчид ялалтыг манай тамирчинд өглөө. Ийнхүү хүрэл медалийн болзол хангасан Б.Мишээлт хагас шигшээ тулаанд тавдугаар сарын 12-ны өдөр Узбекистаны А.Мудинхаевтэй тулалдана. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0