Ронни аварга Ираны тамирчныг "бут ниргэлээ"

Сурталчилгаа
Ронни аварга Ираны тамирчныг "бут ниргэлээ"

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун үзүүштэй, өрсөлдөөнтэй явагдаж байна. 

 

Одоогийн байдлаар шилдэг наймд өрсөлдөх эхний таван тамирчин тодроод байгаа ба өнөө шөнө /4 сарын 24/ үлдсэн гурван тамирчин тодорно. Шөвгийн наймд өрсөлдөх тоглолтуудаас тоймловол өндөр хүлээлттэй байсан дэлхийн гурван удаагийн аварга Марк Уиллиамс Белгийн Лука Бреселд 13:11 харьцаагаар, 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхам Хойд Ирландын Марк Алленд 13:4 харьцаагаар, 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон Уэлсийн Жак Жонест 13:7 харьцаагаар тус тус хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 

Үзэгчдийн анхаарлын төвд дэлхийн долоон удаагийн аварга Ронни О Сулливан болон Ираны анхны бөгөөд цорын ганц мэргэжлийн тамирчин Хоссейн Вафай нарын тоглолт байлаа. Учир юу гэвэл өнгөрсөн жил Герман Мастерс тэмцээний сорил тэмцээнд хоёр тамирчин учраа таарч Хоссейн Вафай 5:0 харьцаагаар аваргыг бут ниргэсэн. Энэхүү тоглолтод 4:0 харьцаагаар хожигдсон Ронни тоглолтыг эхлүүлэхдээ бүх шаарыг хүчтэй цохиж эхлүүлсэн нь өрсөлдөгчөө болон үзэгчдийг үл хүндэтгэсэн хэмээн буруутгагдаж байлаа.

Тэгвэл энэ удаад Хоссейн хоёрдугаар фреймд мөн Роннитой ижил үйлдлийг гаргасан нь мөн л шүүмжлэл дагууллаа. Харин үр дүн эсрэгээрээ гарсан буюу Ронни аварга Хоссейнийг 13:2 харьцаагаар бут ниргэж шөвгийн наймд шалгарлаа. ДАШТ-ий шууд дамжуулалтын тайлбарыг хийж байсан домогт аварга Стивен Хендри: "Энэ чинь дэлхийн аварга шүү дээ. Энэ бол бүдүүлэг хэрэг" хэмээн Хоссейнийг шүүмжилж байлаа. 

Тус тоглолтын дараа Ронни аварга: "Би түүнд хар буруу санадаггүй. Хоссейн бол гайхалтай тамирчин" гэсэн бол Хоссейн: "Би өнөөдөр снукер биллиардын хамгийн агуу тамирчинд хожигдлоо. Би үндсэндээ хичээлд суулаа. Ирээдүйд би түүнээс сурсныгаа бусдад заах болно. Ронни өмнө нь надад хүндэтгэлгүй хандсан тул би өнөөдөр түүнд хариуг нь барьсан. Одоо бид сайн найзууд болсон"


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0