"Ulaanbaatar Super Quest" тэмцээнд монголын 6 баг өрсөлдөнө

Сурталчилгаа
"Ulaanbaatar Super Quest" тэмцээнд монголын 6 баг өрсөлдөнө

Фиба 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн хүчирхэг багууд Улаанбаатар хотноо чуулна. 

 

Тодруулбал: Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 3х3 сагсанбөмбөгийн " FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2023" тэмцээн зохион байгуулагдах ба нийт 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Манила мастерс тэмцээнд оролцох хоёр эрхийн төлөөх энэхүү тэмцээнд монголын зургаан багаас гадна Малайз, БНХАУ, БНСУ, Япон, Филиппиний багууд оролцоно. Ердөө сарын өмнө Ази тивийн аварга болсон монголын багийн ахлагч Д.Дэлгэрням Улаанбаатар ММС Энержи багтаа тоглох бол А.Ананд Сансар ММС Энержи багтайгаа тоглох юм. 

" FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2023" тэмцээнд өрсөлдөх монгол багуудын бүрэлдэхүүний танилцуулга. 

Улаанбаатар ММС Энержи баг /А хэсэг/

Ази тивийн нүүр царай Улаанбаатар багийн хувьд өнгөрсөн улиралд 8-р байраар дуусгаж шинэ улирлаа эхлэхэд бэлэн болжээ. Гэмтэлтэй байгаа лидер Э.Дөлгөөнийг 22 настай залуучуудын шигшээ багийн Л.Авирмэд орлохоор болсон байна.

Улаанбаатар ММС Энержи баг

Сансар ММС Энержи баг /В хэсэг/

Сансар багийн хувьд энэ улиралд Сербийн алдарт Лиман багийн Ратковийг багтаа элсүүлээд байгаа бөгөөд эх орондоо болох тэмцээнд легионергүй хүч үзэхээр болсон байна. Мөн тэд энэ улиралд залуучуудын шигшээ багийн Ч.Ихбаярыг багтаа элсүүлээд байгаа юм.

Сансар ММС Энержи баг

Зайсан Миг даатгал баг /А хэсэг/

Зайсан ММС Энержи энэ жилээс Миг даатгалын нэр дээр тоглох болжээ. Харин тэдний бүрэлдэхүүнээс Ч.Ихбаяр тоглохгүй бөгөөд оронд нь М.Өлзий-Оршихын дүү М.Өлзийбат тоглох юм.

Зайсан Миг даатгал баг

Bayangol Broncos баг /D хэсэг/

Bayangol Broncos багийн хувьд Фиба 3х3 мэргэжлийн тэмцээнд анх удаа оролцох гэж байна. Тэдний бүрэлдэхүүнд “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч С.Эрдэнэдалай, Т.Мэндбаяр, “Завхан Бродерс” багийн тоглогч Д.Мөнхтүвшин, “IHC Apes” багийн тоглогч Б.Тулуй нар байгаа юм.

Bayangol Broncos баг

Завхан баг /В хэсэг/

Фиба 3х3 мэргэжлийн хоёр дахь улиралдаа тоглож буй Завхан багийн бүрэлдэхүүн бага зэрэг өөрчлөгдөж Г.Цэнгүүнбаяр, Х.Мөнхтөр нар багт элссэн байна.

Завхан баг

Амгалан баг /А хэсэг/

Амгалан баг ФИБА 3х3 мэргэжлийн хоёр дахь улиралдаа тоглох гэж байна. Энэ улиралд багийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж дундаж нас 19 буюу тэмцээний хамгийн залуу багаар нэрлэгдээд байна.

Амгалан баг

Эх сурвалж: 3х3 сагсанбөмбөгийн монголын холбоо

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0