К.Уилсон ДАШТ-д 147 оноо авч шилдгүүдийн жагсаалтад орлоо

Сурталчилгаа
К.Уилсон ДАШТ-д 147 оноо авч шилдгүүдийн жагсаалтад орлоо

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төдийлөн гараад байдаггүй хамгийн өндөр болох 147 оноог Кайрен Уилсон авлаа.

Яг одоогийн байдлаар нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба урьд шөнө дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Кайрен Уилсон снукер биллиардын хамгийн дээд оноо болох 147 оноог авлаа. ДАШТ-ий түүхэнд ердөө найман тамирчин 147 оноог бүртгүүлсэн байдаг бол ес дэх тамирчнаар ийнхүү Кайрен Уилсон бүртгэгдлээ. 

ДАШТ-д 147 оноо авсан тамирчид:

  • Стифен Хэндри гурван удаа /1995, 2009, 2012/
  • Ронни О Сулливан гурван удаа /1997, 2003, 2008/
  • Али Картер /2008/
  • Жон Хиггинс /2020/
  • Нейл Робертсон /2022/
  • Клифф Торбурн /1983/
  • Жимми Уайт /1992/
  • Марк Уиллиамс /2005/
  • Кайрен Уилсон /2023/

ДАШТ-д 147 оноо авсан тамирчинд 40 мянган фунт стерлингийн шагнал олгохоос гадна нэмэлтээр өндөр онооны шагнал болох 15 мянган фунт стерлингийг нэмж олгодог учиртай. 

Кайрен Уилсон ийнхүү нэгдүгээр тойрогт Уэлсийн Рейн Дейг 10:5 харьцаагаар буулган авч хоёрдугаар тойрогт домогт Жон Хиггинстэй учраа таарсан байна. 2020 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Ронни аваргатай тунаж байсан түүний хувьд түрүүлэх зорилготой өрсөлдөж буй нь зүйн хэрэг.

Тоглолтын дараа Кайрен Уилсон: "Би төдийлөн сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаггүй ч өнөөдөр гялалзаж байгаадаа баяртай байна. Агуу тамирчид бүхий жагсаалтад нэрээ бичүүлсэн маань үнэхээр итгэмээргүй хэрэг. Олон жилийн дараа эргэн дурсах дурсамж бүтээсэндээ баяртай байна. Дараагийн тойрогт Жон Хиггинс надаас шалгалт авах нь дамжиггүй. Түүнтэй тоглох нэр төрийн хэрэг байх болно" хэмээсэн бол түүнтэй өрсөлдсөн Рейн Дей: "Би тийм ч олон алдаа гаргаагүй ч К.Уилсон гайхалтай байлаа. Үнэндээ надад боломж олгосонгүй"

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0