Д.Билодид аварга хориотой үйлдэл хийж тэмцээнээс хасагдлаа

Сурталчилгаа
Д.Билодид аварга хориотой үйлдэл хийж тэмцээнээс хасагдлаа

Жүдо бөхийн Тел Авивийн их дуулга тэмцээн өчигдөр /2.17/ албан ёсоор эхэлж хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. 

 

Энэ удаагийн Тел Авивийн их дуулга тэмцээнд 52 орны 398 жүдоч хүч үзэж байгаа ба манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглож байна. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр манай улсаас таван жинд зургаан бөх хүч үзсэн бөгөөд эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг шагналт тавдугаар байр, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар шагналт долоодугаар байрт тус тус шалгарлаа. 

Өчигдөр явагдсан таван жингээс эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаан үзэгчдийн анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Олимп, дэлхийн медальт Японы Ё.Цукаса, Украины Д.Билодид нар эхлээд шууд хоорондоо учраа таарч Д.Билодид өрсөлдөгчөө торгуулиар ялсан.

Мөн жинд Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдаж буй Б.Алтанцэцэг олимпын хүрэл медальт Польшийн Жулиа Ковалчикийг ялж улмаар өнгөрсөн оны Европын аварга Н.Л.Тимнад ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн хагас шигшээд Д.Билодид дэлхийн аварга бөгөөд тус жингийн тэргүүн бөх Канадын К.Дэгүчитэй учраа таарсан юм. Д.Билодид тус барилдаанд оноо алдаж улмаар цагийн төгсгөлд өрсөлдөгчийнхөө гарыг хөшсөн хориотой үйлдэл гаргасан тул дүрмийн дагуу тэмцээнээс хасагдлаа.  

Аваргын алтан медалийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч дэлхийн аваргуудын дуэл таамгийн дагуу явагдлаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь зургаан удаа учраа таарахад бүгдэд нь К.Дэгүчи давж байсан ч энэ удаа Ж.Климкайт аваргын ялах ээлж ирсэн бололтой. Хоёр бөх ийнхүү зургаа дахь удаагаа их дуулга, гран при тэмцээнүүдийн шигшээд тунан барилдлаа. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0