Т.Тулга Загребт төрийн дууллаа эгшиглүүллээ

Сурталчилгаа
Т.Тулга Загребт төрийн дууллаа эгшиглүүллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дэлхийн чансааны оноо олгох энэ оны эхний тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ. 

 

Хорват улсын нийслэл Загреб хотноо хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Zagreb Open” тэмцээнд манай улсаас МУГД Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор дараах бөхчүүд зодоглож байна. 

Эрэгтэйчүүд

61 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү
65 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга
70 кг жинд ОУХМ Э.Тэмүүлэн
92 кг жинд ОУХМ Г.Ганхуяг

Эмэгтэйчүүд

50 кг жинд МУГТ Д.Отгонжаргал
53 кг жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцож байна. 

Өчигдөр тэмцээний салхийг хагалан манай улсаас барилдсан бөхчүүд дараах амжилтыг үзүүллээ. 

61 кг жинд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү эхний барилдаандаа Францын бөхийг цэвэр, хагас шигшээд Туркийн Эмра Орманоглуг оноогоор ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Алтан медалийн төлөө дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж буй ДАШТ-ий мөнгө, Азийн аварга Ираны Реза Ахмадалид ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 

Хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт Унгарын Исмайл Мусукаевийг 6:2 харьцаагаар ялж аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Алтан медалийн төлөө Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Жозеф Маккеннаг ялж аваргын алтан медаль хүртлээ

70 кг жинд ОУХМ Э.Тэмүүлэн эхний барилдаандаа АНУ-ыг ялсан ч хагас шигшээд олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий гурван удаагийн аварга Азербайжаны Хажи Альевд ялагдан дагах барилдаанд өнгөрсөн оны 23 хүртэлх насны дэлхийн аварга Гүржийн Г.Элбакидзед ялагдан шагналт байранд шалгарлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0