Дэлхийн аваргууд эхний тойрогт "бүдэрлээ"

Сурталчилгаа
Дэлхийн аваргууд эхний тойрогт "бүдэрлээ"

Мэргэжлийн снукер биллиардын 49 дэх удаагийн Мастерс тэмцээн Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж байна. 

 

Энэхүү тэмцээн нь чансаа олгох тэмцээн биш бөгөөд зөвхөн шилдэг тамирчид урилгаар оролцдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орохуйц нэр хүндтэй тэмцээн юм. 1975 оноос зохиогдож эхэлсэн тус тэмцээнд одоогийн байдлаар домогт Ронни О Сулливан долоо удаа түрүүлж, зургаан будаа үзүүрлэсэн амжилтаар бүх тамирчдыг тэргүүлж байгаа ба энэ удаад ч хүчтэй өрсөлдсөн хэвээр байна. 

2022 оны UK Championship тэмцээний дараа дэлхийн чансааг тэргүүлж буй 16 тамирчныг Мастерсд урьсан хэдий ч Дэлхийн мэргэжлийн биллиард, снукерийн холбооноос БНХАУ-ын тамирчид болох Ян Бинтао, Зао Шинтон нарыг тоглолт наймаалцсан үндэслэлээр мэргэжлийн тэмцээнд оролцох эрхийг хасаж тэдний оронд чансааны 17, 18-д бичигдэж буй Дэвид Гилберт, Иран тоглогч Хоссейн Вафайег урьсан байна. Хоссейний хувьд Мастерст уригдаж буй анхны Иран тамирчин болж байна. /Тоглолт наймаалцсан хэрэгт холбогдоод буй Ян Битао болон Зао Шинтон нарын талаар бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно/

Одоогийн байдлаар мастерсийн нэгдүгээр тойргийн тоглолтууд дуулиан шуугиантай явагдаж байна. Тодруулбал Мастерс тэмцээнийг тэргүүлэн өрсөлдсөн өмнөх жилийн аварга Нейл Робертсон эхний тойрогт Шон Мөрфи аваргад 6:4 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа.

Мөн түүнчлэн Марк Селби аварга Иран тоглогч Хоссейнд, Жон Хиггинс аварга залуу тамирчин Жак Лисовскид хожигдон тэмцээнээс хасагдлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0