Түүхэн өрсөлдөөн бүхий ДАШТ өндөрлөлөө

Сурталчилгаа
Түүхэн өрсөлдөөн бүхий ДАШТ өндөрлөлөө

Professional Darts Corporation байгууллагаас он дамжин зохион байгуулдаг 30 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх тун өрсөлдөөнтэй явагдлаа. 

 

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн тус ДАШТ энэ сарын 3-ны өдрийг хүртэл Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж шинэхэн дэлхийн аваргатай боллоо.

Өмнөх жилийн ДАШТ-ий үзүүр түрүү Майкл Смит анх удаа дэлхийн аварга болохын сацуу анх удаа дэлхийн чансааг тэргүүлэх боллоо. Тэрээр ДАШТ-д 12 дахь удаа өрсөлдсөн бөгөөд 2019, 2022 онд дэд байранд орж байлаа. Өдгөө 32 наснай Майкл Смит энэ удаагийн ДАШТ-ий цорын ганц есөн сумаар өргөө дуусгасан тамирчин болсон бөгөөд үүнийгээ шигшээ тоглолтод үзүүллээ. Энэ удаагийн шигшээ тэмцээний онцлог нь хоёр тамирчин хоёулаа есөн сумаар өргөө дуусгах боломжтой нөхцөл байдал үүссэн бөгөөд ДАШТ-ий түүхэнд урьд өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй.

Шигшээ тоглолтод ДАШТ-д гурвантаа түрүүлсэн Нидерландын алдарт Майкл Ван Гервентэй өрсөлдсөн бөгөөд үзэгчдийн дийлэнх нь Майкл Ван Гервенийг дөрөв дэх удаагаа цом өргөнө хэмээн хүлээлт үүсгэж байсан ч энэ удаа Майкл Смитийн түрүүлэх ээлж ирсэн бололтой. Хоёр тамирчны хувьд 2019 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод мөн тунан үлдэж байсан түүхтэй ба тэр үед Майкл Ван Гервен 7:3 харьцаагаар илүүрхэн ДАШТ-ий гурав дахь цомоо өргөж байлаа. 

Дартсын ДАШТ-ий шагналын сан хэзээнээсээ маш өндөрт тооцогддог ба нийт шагналын сан нь 2.5 сая фунт стерлинг буюу монгол мөнгөөр 10 гаруй тэрбум төгрөг юм. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0