Эмэгтэйчүүдийн -57кг жинд манай хоёр жүдоч хүч үзнэ

Сурталчилгаа
Эмэгтэйчүүдийн -57кг жинд манай хоёр жүдоч хүч үзнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд долоо хоног үлдээд байна. 

Спортын мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/sport сайтын зүгээс ДАШТ-ий эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад эмэгтэйчүүдийн -57кг жинд өрсөлдөх тамирчдыг танилцуулж байна. 

Бусад жингүүдийн адил энэ жингийн бүхий л шилдгүүд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ба тус жинг өдгөө 28 настай Израйлын Нелсон Леви Тимна толгойлон барилдана. Тэрээр насанд хүрэгчдийн ДАШТ-д гурав дахь удаагаа зодоглож байгаа ба одоогоор дэлхийн медаль хүртэж амжаагүй байгаа юм. Н.Тимнагаас илүүтэйгээр олимпын наадмын хүрэл, өнгөрсөн оны дэлхийн аварга Канадын Ж.Климкайт мөн түүний нутаг нэгт дэлхийн аваргын алт, хүрэл медальт К.Дегүчи нарын дуэл жүдо сонирхогчдын анхаарлын төвд байгаа нь дамжиггүй. Канад жүдочид олон улсын тавцанд хоорондоо зургаан удаа таарч барилдахад К.Дэгүчи бүгдэд нь ялаад байгаа.  

Японоос энэ жинд 23 настай залуу од Фунакубо Нарукаг сойж байгаа ба тэрээр залуучуудын дэлхийн хошой аварга юм. Цар тахлын улмаас 2020 онд огт тэмцээнд оролцоогүй ч 2021 оноос хойш орсон бүх тэмцээндээ буюу гурван их дуулга дараалан түрүүлээд байна. 

Харин манай улсаас энэ жинд хоёр тамирчнаа оруулж байгаа ба эхний сонголт нь мэдээж энэ жил нутагтаа зохион байгуулагдсан Улаанбаатарын их дуулгын аварга Л.Энхрийлэн юм. 2017 оноос Азербайжан улсын нэр дээрээс барилдаж байсан М.Ичинхорлоо энэ жилээс Монгол улсынхаа нэр дээрээс ДАШТ-д өрсөлдөх гэж байна. Тэрээр энэ жил Улаанбаатар их дуулга, Загребийн гран при тэмцээнүүдээс тус бүр хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Энэ жинд жүдо сонирхогчдын анхаарлын төвд ямагт байдаг олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Украины Д.Билодид мөн хүч үзнэ. Гэвч түүнийг медалийн төлөөх барилдаанд харна гэдэг юу л бол. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
1
2
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
1
4
1
Italian Serie A
2
3
1
1
1
2
3
0
2
1
3
0
UEFA Champions League
5
1
0
4
4
0
2
1
1
1
1
2
1
6
3
1