Их дуулгын эрхийн тэмцээн Монголд зохион байгуулагдана

Сурталчилгаа
Их дуулгын эрхийн тэмцээн Монголд зохион байгуулагдана

Өнгөрөгч долоо хоногт Филлипин улсын Манила хотноо 3x3 сагсанбөмбөгийн шинэ улирлын анхны тэмцээндээ манай багууд амжилт дүүрэн оролцсон бол энэ долоо хоногт Монгол улсад их дуулгын эрхийн тэмцээн зохион байгуулагдана. 

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Манила хотноо зохион байгуулагдсан "Asia Pacific Super Quest" тэмцээнд манай улсаас Зайсан ММС Энержи болон Сансар ММС багууд оролцон хэсэгтээ илүүрхэн хожил байгуулсаар хагас шигшээд хоорондоо тулсан юм. Улмаар Сансар ММС Энержи баг тус тэмцээний дэд байранд орж World Tours тэмцээнд оролцох эрх, 5000 ам.долларын шагналын эзэд боллоо.

Тэгвэл энэ сарын 6-7-ны өдрүүдэд Монгол улсад ФИБА 3х3 Манила их дуулга тэмцээний эрх олгох “Ulaanbaatar Super Quest” тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 

Тэмцээний эхний хоёр байрт шалгарсан баг Манилаг зорих эрх авахаас гадна түрүүлсэн баг 10,000 ам.доллар, дэд байранд орсон баг 5,000 ам.долларын шагналын эзэн болно.
Тус тэмцээнд Филиппин улсын Манила, Себу, Японы Иокохама багууд ирж оролцох бол манай улсаас Амгалан, Зайсан, Завхан, Улаанбаатар, Сансар багууд оролцох юм.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0