МУГТ П.Орхон: Би дэлхийн аварга хэвээрээ байгаа шүү

Сурталчилгаа
МУГТ П.Орхон: Би дэлхийн аварга хэвээрээ байгаа шүү

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-ний өдөр зарлагдаад байна. 

Тус их хурлаар чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлах, удирдах зөвлөл, Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулна. Ээлжит бус их хуралд ямар нэгэн шалгуургүйгээр оролцох хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий медальтнуудын нэрсийг зарласан байна. Энд Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргаас эхлээд 62 эрхмийн нэр байгаа ч 2017 оны дэлхийн, Ази тивийн алт, мөнгөн медальт МУГТ П.Орхоны нэр байсангүй. Үүнд МУГТ П.Орхон дургүйцэл илэрхийлэн өөрийн цахим хуудаснаа "Чөлөөт бөхийн холбооны хурал 3 сарын 19нд болно гэнэ. Би дэлхийн аварга, гавьяат тамирчин хэвээрээ байгаа шүү. Яахаараа дэлхийн аварга, гавьяат тамирчнаа хуралд оруулдаггүй юм бэ. Би хуралд орж үгээ хэлье гэсэн юм. Хүний эрхэнд ингэж халддаг юм уу?!" хэмээжээ. 

Эргэн сануулахад МУГТ П.Орхон "Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон юм. Гэвч түүнээс допинг илрэн барилдах эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хассан байдаг. Түүний эрх хэдхэн сарын сэргэх учиртай. 

Ээлжит бус их хуралд ямар нэгэн шалгуургүйгээр оролцох эрхмүүдийн нэрс:

Хөдөлмөрийн баатар:
1. Хорлоогийн Баянмөнх
2. Зэвэгийн Ойдов
3. Соронзонболдын Батцэцэг
Ардын багш:
4. Чимэндбазарын Дамдиншарав
5. Хангайн Намшир
6. Данзандаржаагийн Сэрээтэр
7. Адуучийн Басхүү
8. Зэвэгийн Дүвчин
Гавъяат дасгалжуулагч:
9. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
10. Арслангийн Цэдэнсодном
11. Буяндэлгэрийн Батбаяр
12. Цэрэнбаатарын Хосбаяр
13. Бямбаренчингийн Баяраа
14. Чүлтэмсүрэнгийн Раднаабазар
15. Лунсанзундуйн Ням
16. Цэндийн Баярсайхан
17. Бүдээбазарын Адъяахүү
18. Донровын Төрмөнх
19. Бямбажавын Баттулга
20. Оросоогийн Мөнхбат
21. Чимэдийн Гочоосүрэн
22. Цэрэндагвын Сэрээтэр
23. Балдангийн Санжаа
Гавъяат тамирчин
24. Буяндэлгэрийн Болд
25. Халтмаагийн Баттуул
26. Мэгдийн Хойлогдорж
27. Очирдолгорын Энхтайван
28. Авирмэдийн Энхээ
29. Нанзадын Бүргэдаа
30. Цэрэнбаатарын Цогтбаяр
31. Оюунбилэгийн Пүрэвбаатар
32. Баяраагийн Наранбаатар
33. Агваансамдангийн Сүхбат
34. Цогтбазарын Энхжаргал
35. Гилэгжамцын Өсөхбаяр
36. Доржийн Нармандах
37. Бадарчийн Отгонбаяр
38. Однойн Бахыт
39. Очирбатын Бурмаа
40. Баянмөнхийн Гантогтох
41. Очирбатын Насанбурмаа
42. Ганзоригийн Мандахнаран
43. Тунгалагийн Мөнхтуяа
44. Сүхээгийн Цэрэнчимэд
45. Энхсайханы Ням-Очир
46. Пүрэвжавын Өнөрбат
47. Эрдэнэбатын Бэхбаяр
48. Даваасүхийн Отгонцэцэг
49. Батболдын Номин
50. Жамсрангийн Мөнх-Очир
51. Доржзодовын Ганбат
52. Бадрахын Одончимэг
53. Банзрагчийн Оюунсүрэн
Насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальтнууд: :
54. Эрдэнэчимэгийн Сумъяа
55. Баатаржавын Шоовдор
56. Түмэнбилэгийн Түвшинтулга
57. Бат-Очирын Болортуяа
58. Эрхэмбаярын Даваачимэг
59. Энхбатын Гантуяа
60. Долгоржавын Отгонжаргал
61. Төмөр-Очирын Тулга
62. Мөнхтөрийн Лхагвагэрэл


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    2022 оны дэлхийн аварга хэдэн сард болох вэ?

  2. Зочин

    Хаха, энэ челеетийнхен бутэхгуй ээ, хурал нь эхлээгуй байхад хэруул нь эхэлчихлээ

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0