Орос, Беларусийн төрийн дууллыг эгшиглүүлэхгүй
Орос, Беларусийн төрийн дууллыг эгшиглүүлэхгүй

Сурталчилгаа
Орос, Беларусийн төрийн дууллыг эгшиглүүлэхгүй

Украин улсад өрнөж буй ОХУ-ын түрэмгийлэлтэй холбогдуулан томоохон спортын холбоод ОХУ болон тус улсын Ерөнхийлөгч В.Путинд хандан хориг арга хэмжээнүүд ээлж дараалан авсаар байна. 

Өнгөрөгч долоо хоног олон улсын жүдо бөхийн холбооноос мэдэгдэл гарган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Олон улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, Элчин сайдын статусыг түдгэлзүүлсэн юм. Тэгвэл дэлхийн таеквондогийн холбооноос мөн дээрх шалтгаанаар мэдэгдэл гаргасан байна. 

Үүнд: 

"Энх тайван ялалтаас илүү үнэ цэнэтэй" энэ бол дэлхийн таеквондогийн үзэл баримтлал, хүндэтгэл, үнэт зүйл юм. ОХУ-ын зүгээс Украин улс руу түрэмгийлэн довтолж, гэм зэмгүй хүмүүсийн амь насанд хэрцгийгээр халдаж байгааг эрс буруушааж байна.

Дэлхийн таеквондогийн холбооны зүгээс ноён Владимир Путинд 2013 оны арваннэгдүгээр сард олгосон таеквондогийн хүндэт 9-р дан, хар бүсийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ. 

Олон улсын олимпын хороотой зөвшилцсөний дагуу таеквондогийн олон улсын тэмцээнүүдэд Орос, Беларусийн улсын далбааг гаргахгүй, төрийн дууллыг нь эгшиглүүлэхийг хориглолоо. Мөн түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбоо болон Европын таеквондогийн холбооноос Орос, Беларусь улсад таеквондогийн тэмцээн зохион байгуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй болсноо үүгээр мэдэгдэж байна. 

Бид Украины ард түмэнтэй хамт байгаа бөгөөд энэ дайн дуусаж, энх цаг удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0