Дэлхийн аваргуудад халгаатай Европын мастерс үргэлжилж байна

Сурталчилгаа
Дэлхийн аваргуудад халгаатай Европын мастерс үргэлжилж байна

Мэргэжлийн снукер биллиардын Европын мастерс тэмцээн эхний тоглолтуудаасаа эхлээд тун сонирхолтой өрнөж байна. 

 

1989 онд Европын нээлттэй тэмцээн нэрин дор зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээн энэ жил 23 дахь удаа Европын мастерс нэрийн дор зохион байгуулагдаж байна. Англи улсын Милтон Кийнес хотноо энэ сарын 21-27-ны өдрүүд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд уламжлал ёсоор 64 тамирчин өрсөлдөж байна. 

Мэдээж дэлхийн чансааг өнгөлж буй олон шилдэг тамирчид оролцож байгаа ч та бидний сайн мэдэх Марк Селби, Жадд Трамп, Жон Хиггинс, Шаун Мөрфи зэрэг домогт аваргууд эхний тойргуудад "өвдөг шороодлоо". Нэр дурдсан аваргууд бүгд өмнө нь Европын мастерс тэмцээнд түрүүлж байсан түүхтэй. 

2020 оны Европын мастерсийн аварга Марк Селби эхний тойрогт Ж.Браунд 5:3 харьцаагаар хожигдсон бол дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс хоёрдугаар тойрогт Т.Фордод 5:0 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Яаж үзэж бна

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0