Чөлөөт бөхийн чансаа олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн чансаа олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн уламжлалт олон улсын тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлнэ.

Монголын чөлөөт бөхийн тамирчид ОХУ-ын Хасавюрт хотноо Дагестаны шигшээ багийнхантайгаа хамтарсан бэлтгэл хийгээд Туркийн Стамбул хотыг зорьсон байна. Энэ сарын 24-27-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдах Яшар Догугийн тэмцээнд манай улсаас дараах тамирчид зодоглоно.

Эрэгтэйчүүд:

57 кг жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ
65 кг жинд Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд
74 кг жинд Б.Бямбадорж, З.Сумъяабазар
86 кг жинд Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин
97 кг жинд Ө.Батзул
125 кг жинд М.Лхагвагэрэл

Эмэгтэйчүүд:

50 кг жинд Д.Отгонжаргал
53 кг жинд Б.Болортуяа
57 кг жинд Х.Болортуяа
62 кг жинд МУГТ С.Цэрэнчимэд нарын эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглоно. Дасгалжуулагчаар МУГД Б.Баттулга, Б.Адъяахүү, МУГТ Г.Мандахнаран нар ажиллах юм.

Тэмцээний хуваарь: /Улаанбатарын цагаар/

Хоёрдугаар сарын 24 /Пүрэв гараг/

15:30 цагт: Сонгомол бөхийн 55-60-63-67-87-97-130 кг жингүүдийн урьдчилсан барилдаан
20:00 цагт: Чөлөөт бөхийн эмэгтэй жингүүдийн сугалаа
23:00 цагт: Сонгомол бөхийн 55-60-63-67-87-97-130 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 25 /Баасан гараг/

15:30 цагт: Сонгомол бөхийн 72-77-82 кг, эмэгтэй чөлөөт бөхийн – 57-62-68-76 кг жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00 цагт: Чөлөөт бөхийн эрэгтэй жингүүдийн сугалаа
23:00 цагт: Сонгомол бөхийн 72-77-82 кг, эмэгтэй чөлөөт бөхийн – 57-62-68-76 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 26 /Бямба гараг/

15:30 цагт: Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50-53-55-59-65-72, эрэгтэйчүүдийн 97-125 кг жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
23:00 цагт: Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50-53-55-59-65-72, эрэгтэйчүүдийн 97-125 кг жингүүдийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 27 /Ням гараг/

15:30 цагт: Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57-61-65-70-74-79-86-92 кг жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
23:00 цагт: Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57-61-65-70-74-79-86-92 кг жингүүдийн шигшээ барилдаан

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Baigal

    Mundag shvv

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0