Н.Төгсцогт: "Өөрийн жиндээ орж байгаа болохоор асуудалгүй ялна"

Сурталчилгаа
Н.Төгсцогт: "Өөрийн жиндээ орж байгаа болохоор асуудалгүй ялна"

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын шилдэг тулаанч МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн рингнээ 15 дахь тулаанаа хийхэд хоёр хоног үлдлээ. 

Өнгөрөгч оны долоодугаар сард WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсанаас хойш дэвжээнээ гараагүй байгаа МУГТ Н.Төгсцогт АНУ-ын шилдэг боксчин В.Пасиллиастай тулалдах байсан ч В.Пасиллиас ковидын халдвар авсны улмаас түүний өрсөлдөгч өөрчлөгдсөн билээ. Энэ удаад түүний өрсөлдөгчөөр мэргэжлийн рингэнд 26 тулаанд орж 25 ялалт байгуулаад буй Намибиа улсын тулаанч Сакариа Лукас байх болно. 

Өнөөдөр тулааны өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр МУГТ Н.Төгсцогт: "Энэ удаа яг өөрийнхөө жинд тулалдаж байгаа болохоор асуудалгүй. Өөртөө итгэлтэй байна. Өрсөлдөгчийнхөө тулааны бичлэгийг үзсэн. Харах юмаа харчихсан. Би ялна. Одоо зөвхөн тулаандаа анхаарал хандуулж байгаа ч би Гары Расселтэй тулалдах, оргил тулаанд гарахыг хүсэж байна"

Харин түүнтэй өрсөлдөх Сакариа Лукас: "Би өөрийгөө байх ёстой газраа байна гэж үзэж байна. Би тулалдахад бэлэн" хэмээлээ.  

Энэ үдшийн оригл тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0