Монголд анх удаа Таеквондогийн Ази тивийн АШТ зохион байгуулагдана

Сурталчилгаа
Монголд анх удаа Таеквондогийн Ази тивийн АШТ зохион байгуулагдана

Өнгөрөгч 2021 онд Монгол улсад таеквондогийн спорт үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын Таеквондогийн холбоо энэ оны наймдугаар сард эх орондоо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрхээ аваад байна. 

Тодруулбал 2022 оны наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо олимпын таеквондогийн дараах үндсэн таван ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

  • 11 дэх удаагийн Залуучуудын (Тулаан G2)
  • 6 дахь удаагийн Залуучуудын (Пүмсэ G2)
  • 4 дэх удаагийн Өсвөрийн (Тулаан)
  • 4 дэх удаагийн Өсвөрийн (Пүмсэ)
  • 7 дахь удаагийн Пара-Таеквондогийн (G4/G2) Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагдах юм. 

ААШТ-ийг залгуулаад “MONGOLIA OPEN II” олон улсын тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тулаан төрлөөр 2022 оны 08 сарын 20-22-ны өдрүүдэд мөн зохион байгуулагдах ажээ. Монголын таеквондогийн холбооноос мэдээлж буйгаар дээрх тэмцээнүүдэд 40 орны 2000 гаруй тамирчид оролцоно гэлээ. Дэлхийн таеквондогийн холбооны 2022 оны томоохон уралдаан, тэмцээнүүдийн албан ёсны хуваарьт дээрх тэмцээнүүд багтсан ба энэ онд зохион байгуулагдах бусад онцлох тэмцээнүүдийн хуваарийг танилцуулж байна. 

  • Зургаадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Итали улсын Ром хотноо "Roma-2022" гран при
  • Зургаадугаар сарын 24-27-ны өдрүүдэд БНСУ-ын Чунчеон хотноо 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
  • Зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 3-ныг хүртэл БНХАУ-ын Ченду хотноо "Дэлхийн оюутны универсиад их наадам"
  • Наймдугаар сард Болгар улсын Софиа хотноо өсвөр үе, залуучуудын ДАШТ
  • Есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо "Paris-2022" гран при
  • 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Англи улсын Манчестер хотноо "Manchester 2022" гран при
  • 11 дүгээр сард дэлхийн таеквондогийн хүүхдийн болон эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн тус тус зохион байгуулагдах ажээ. 

Энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан насанд хүрэгчдийн ДАШТ цуцлагдаж оны төгсгөлд зохион байгуулагдахаар боллоо.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0