Бакугийн их дуулгын медальтнууд өнөөдөр зодоглоно

Сурталчилгаа
Бакугийн их дуулгын медальтнууд өнөөдөр зодоглоно

Жудо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана.  

Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг, тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 41 орноос медалийн чанараар гуравдугаар байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн -73 кг жинд аваргын алтан медальт хүртсэн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших, Б.Эрдэнэт-Од, А.Адъяасүрэн нарын дөрвөн бөх зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн +100кг жин:

Энэ жинд өнөөдөр манай хоёр залуу тамирчин хүч үзэх ба В хэсэгт энэ оны Бакугийн их дуулгын хүрэл медальт О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөсөн байгаа бол D хэсэгт С.Бат-Орших мөн л эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт энэ оны Парисын их дуулгын хүрэл медальт Францын Т.Жосефтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -78 кг жин:

Энэ жинд манай залуу тамирчин Б.Эрдэнэт-Од хүч үзэх ба эхний тойрогт өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Германы Б.Алинатай учраа таарсан байна. Хэрэв манай бөх ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөөх барилдаанд тус жингийн тэргүүн бөх дэлхийн аваргын хүрэл медальт ОХУ-ын Б.Александра хүлээж байна. 

Эмэгтэйчүүдийн -78 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78 кг жин:

Энэ жинд хамгийн цөөн буюу долоон бөх оролцож байгаа ба Бакугийн их дуулга тэмцээний мөнгөн медальт А.Адъяасүрэн хэсгийн аваргын төлөө Ташкентийн гранпри тэмцээний хүрэл медальт ОХУ-ын Г.Анзелатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн оноолт

Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.

Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0