Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө барилдана

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна. 

  

Яг одоо эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас "Токио-2020" олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдаж байна. Манай найман бөхийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл

Эрэгтэйчүүдийн -73кг жин:

А хэсэгт ДАШТ-ийн хүрэл медальт, МУГТ Г.Одбаяр эхний тойрогт энэ оны Парисын их дуулгын мөнгөн медальт Францын Р.Теог цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Бельгийн бөхийн цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө Словенийн бөхтэй барилдахаар боллоо. 

Эрэгтэйчүүдийн -81 кг жин:

А хэсэгт Г.Болор-Очир эхний тойрогт Узбекистаны бөхийг цэвэр ялсан бол С хэсэгт Б.Батболд Германы бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.  

Эмэгтэйчүүдийн -63 кг жин:

А хэсэгт С.Лхагвадулам эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Словенийн Л.Андрежад ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин D хэсэгт Б.Баасанжаргал эхний тойрогт Финландын бөхийг торгуулиар цэвэр ялаад байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жин:

А хэсэгт М.Даваасүрэн Шведийн бөхөд ялагдсан бол D хэсэгт Ц.Энхчимэг Бразилын бөхийг хэдхэн хормын дотор цэвэр ялж хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Францын Г.М.Ийвтэй барилдахаар боллоо. 

 

Тэмцээн Улаанбаатарын цагаар 16:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаануууд 21:00 цагаас явагдана.

Шууд дамжуулалтыг: Олон улсын жүдо бөхийн холбооны https://live.ijf.org/gs_uae2021/live_video сайтаар шууд хүлээн авч үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0