Таамгийн дагуу дэлхийн аваргууд тунан өрсөлдлөө

Сурталчилгаа
Таамгийн дагуу дэлхийн аваргууд тунан өрсөлдлөө

Шайбтай хоккейн 20 дахь удаагийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канад улсын Калгари хотноо зохион байгуулагдлаа. 

 

Анх 1990 онд зохион байгуулагдаж эхэлсэн ДАШТ нь зургаан удаа олимпын жил давхацсан шалтгаанаар зохион байгуулагдаагүй бол 2003 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч дэлхий даяар тархсан Сарс цар тахлын улмаас өнжиж байлаа. Харин өнгөрсөн жил ковид-19 цар тахлын тархалтын улмаас буюу хоёр дахь удаагаа олимпын бус шалтгаанаар цуцлагдсан юм. 

Энэ жил Калгари хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д 10 улс хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн ба дэлхийн 10 удаагийн аварга Канад, есөн удаагийн аварга АНУ, Финланд, ОХУ, Швейцар зэрэг дэлхийн шилдгүүд нэг хэсэгт орж ширүүн өрсөлдөөнийг үзүүллээ. Тэр ч утгаараа энэ хэсэгт багтсан багууд хагас шигшээд тунан үлдэж медалийн тавцанд зогслоо. 

Хэсгийн тоглолтуудаас магадгүй хамгийн сонирхолтой тоглолт нь мөнхийн өрсөлдөгчид болох Канад, АНУ-ын шигшээ багуудын учраа байлаа. Канад бүсгүйчүүд АНУ-ыг 5:1 харьцаагаар хэсэгтээ бут ниргэсэн бол финалд мөн хоорондоо учраа таарахад 3:2 харьцаагаар хожин 11 дэх удаагаа дэлхийд түрүүллээ. Ийнхүү Канадчууд 2013 оноос хойш таван удаа тасралтгүй түрүүлээд байсан АНУ-ын ялалтын цувралыг зогсоолоо.

Нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд 20 удаагийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий түүхэнд Канад 11 удаа, АНУ есөн удаа түрүүлсэн буюу ДАШТ-ий түрүүг өөр бусад улсуудад алдаагүй явна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0