С.Батцэцэг аварга эхний өрсөлдөгчөө өмнө нь цэвэр ялж байлаа

Сурталчилгаа
С.Батцэцэг аварга эхний өрсөлдөгчөө өмнө нь цэвэр ялж байлаа

"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн төрөл өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. 

Чөлөөт бөхийн барилдааны эхний өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн 76кг жинд дэхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт МУГТ О.Бурмаа эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Ази тивийн гурван удаагийн аварга Хироэ Сүзүки Минагаватай хүч үзэж 0:8-аар ялагдлаа.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн -68кг жинд "Лондон-2012" олимпын наадмын хүрэл, дэлхийн хошой аварга МУГТ С.Батцэцэг зодоглох ба 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарчээ. Түүнийг ялбал шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт Канадын Даниэла Лаппож, Европын аварга ОХУ-ын Ханум Вальева нарын ялсантай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -68кг жингийн оноолт

МУГТ С.Батцэцэг өнөөдөр эхлээд барилдах Францын К.Ларроктой өмнө нь 2019 оны ДАШТ-д учраа таарч 12:2 харьцаагаар цэвэр ялж байлаа. Тэд есөн насны зөрүүтэй бөгөөд (С.Батцэцэг 31 нас, К.Ларрок 22 нас) амжилт туршлагын хувьд МУГТ С.Батцэцэг хавьгүй илүү байх нь мэдээж. Гэвч Францын залуу тамирчинг дутуу үнэлж болохгүй. Тивдээ мөнгө, хүрэл медаль хүртээд байсан К.Ларрок энэ жил Европ тивийн аварга болсон Францын шилдэг тамирчин юм. МУГТ С.Батцэцэг өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:30 цагт эхний барилдаанаа хийх хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0