Шөвгийн дөрвөн бөхийн хэн нь ч олимпын медаль хүртэж байгаагүй

Сурталчилгаа
Шөвгийн дөрвөн бөхийн хэн нь ч олимпын медаль хүртэж байгаагүй

Эхний өдөр хуваарийн дагуу эрэгтэй -60кг, эмэгтэй -48кг жингийн барилдаанууд явагдаж эмэгтэй -48кг жинд дэлхийн аваргын иж бүрэн медальт,  "Хайбрид хаус" компани, VISA TEAM багийн гишүүн, МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар хагас шигшээд тунан үлдээд байна. 

Хагас шигшээд тус жингийн тэргүүн дөрвөн бөх таамгийн дагуу үлдсэн ба бүгд дэлхийн медальтнууд боловч хэн нь ч олимпоос медаль хүртэж байгаагүй тамирчид юм.

Урнаа аварга хагас шигшээд тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медаль Косовогийн Д.Красникитэй өмнө нь дөрвөн удаа учраа таарахдаа хоёр ялж, хоёр ялагдаж байлаа. Хоёр бөхийн хувьд анх 2017 оны Хаагийн гран при тэмцээнд учраа таарч байсан ба -52кг жинд хүч үзэж Красник ялж байсан бол 2018 оны Абу Дабыгийн их дуулга тэмцээний шигшээд мөн тунан үлдэж Урнаа аварга өөрийн үндсэн жин болох -48кг жинд Красникиг даралтаар цэвэр ялж байлаа.

Харин нөгөө талд дэлхийн хошой аварга Украины Д.Билодид болон дэлхийн аварга Японы Фуна Тонаки нар өмнө нь таван удаа хоорондоо учраа таарч Д.Билодид дөрвөн удаад нь, Фуна Токаки нэг удаа ялж байлаа. 

МУГТ М.Уранцэцэг хагас шигшээд тунан үлдээд буй бусад гурван бөхтэйгээ өмнө нь хэрхэн барилдаж байсан даваа, унааны мэдээллийг тоймловол:

М.Уранцэцэг 2:2 Д.Красник /Косово/
М.Уранцэцэг 3:4 Ф.Тонаки /Япон/
М.Уранцэцэг 0:2 Д.Билодид /Украин/

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0