Манай баг маргааш дэлхийн аварга багуудтай тулна

Сурталчилгаа
Манай баг маргааш дэлхийн аварга багуудтай тулна

"Токио-2020" олимпын наадмын 3х3 сагсанбөмбөгийн төрөл маргааш албан ёсоор эхлэх ба манай баг эхний хоёр тоглолтоо хийх хуваарьтай байна. 

3х3 сагсанбөмбөг нь 2017 онд олимпын наадмын албан ёсоор төрлөөр сонгогдсон ба анхны олимпдоо эрэгтэй, эмэгтэй тус бүр дэлхийн шилдэг найман баг хүч үзэх юм. Найман багаас дөрвөн баг нь дэлхийн чансаагаар сонгогдсон бол үлдсэн дөрвөн баг нь эрхийн тэмцээнээс эрх авч олимпд өрсөлдөх болсон юм. Монгол улсын эмэгтэй шигшээ багийн хувьд дэлхийн чансаагаар эрхээ авсан дэлхийн шилдэг дөрвөн багийн нэг билээ. 

Олимпд өрсөлдөх дэлхийн шилдэг багууд

Манай багийн хувьд маргааш 16:30 цагт /Улаанбаатарын цагаар/ эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийх хуваарьтай байна. Хоёр багийн хувьд 2019 онд Турины гран при тэмцээнд учраа таарч байсан ба 13:12 харьцаагаар Италийн баг хожиж байлаа. Харин дараагийн тоглолтоо дэлхийн хошой аварга хүчирхэг АНУ-ын багтай 20:00 цагт тоглоно. 

Монголын багийн гишүүд: Э.Чимэддолгор, О.Хулан, Б.Солонго, М.Цэрэнлхам

3х3 Монголын багийн гишүүдийн танилцуулга


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0