С.Батцэцэг, О.Насанбурмаа нар өнөөдөр барилдана

Сурталчилгаа
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар өнөөдөр барилдана

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн -68кг жинд МУГТ С.Батцэцэг, МУГТ О.Насанбурмаа нарын манай бөхчүүд өнөөдөр барилдана. 

 

"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн дэлхийн чансаа олгох тус тэмцээнд 44 орны 365 бөх зодоглож байна. Манай улсаас МУГД З.Дүвчингийн удирдлага дор дэлхийн медальтан гурван бүсгүй зодоглож байгаа ба манайхны салхийг хагалан Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр эмэгтэйчүүдийн -55кг жинд мөнгөн медаль хүртсэн ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Э.Сумъяагийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 53-57-59-68-72 кг жингийн барилдаанууд явагдах ба -68кг жинд Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа нар барилдана.

Тэдний жинд нийт 13 бөх зодоглох ба МУГТ О.Насанбурмаа эхлээд дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын Д.Лаппагетэй барилдах бол Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг 1/4 шигшээд 2018, 2019 оны ДАШТ-ий шагналт байр, 2018 оны Пан-Америкын аварга АНУ-ын Ф.Молинаритай барилдах оноолттой байна. Оноолтоос харвал манай бөхчүүд өрсөлдөгчдөө давбал аваргын төлөө хоорондоо таарах магадлалтай байна. 

Эмэгтэйчүүдийн -68кг жингийн оноолт

 

Тэмцээн Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба уламжлал ёсоор манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-06-15
114
108
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1