🔴 LIVE: Бөхийн төрлүүдийн "Poland Open"

Сурталчилгаа
🔴 LIVE: Бөхийн төрлүүдийн "Poland Open"

Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн олон улсын "А" зэрэглэлийн "Poland Open" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

"Токио-2020" олимпын наадмын өмнөх сүүлийн дэлхийн чансаа олгох тус тэмцээнд 44 орны 365 бөх зодоглож байна. Польшийн нийслэл Варшав хотноо зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь олимпын наадмын өмнөх томоохон сорил болохоос гадна энэ оны 10-р сард зохион байгуулагдах Ослогийн ДАШТ-ий өмнөх чансаа олгох томоохон тэмцээн болох юм. Нийт шагналын сан нь 600.000 швейцар франк ба алтан медаль хүртсэн тамирчин 10.000, мөнгөн медаль 7.000, хүрэл медаль хүртсэн тамирчин тус бүр 3.000 швейцар франкийн шагнал тус тус хүртэнэ. Манай улсаас МУГД З.Дүвчингийн удирдлага дор дэлхийн медальтан гурван бүсгүй зодоглоно. Тодруулбал: Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа нар 68 кг жинд, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа 53 кг жинд хүч үзнэ.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

Зургаадугаар сарын 8 /Мягмар гараг/
17:00 цагт чөлөөт бөхийн 57-70-79-86-97 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
23:00 цагт нээлтийн ажиллагаа
00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Зургаадугаар сарын 9 /Лхагва гараг/
17:00 цагт чөлөөт бөхийн 61-65-74-92-125 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Зургаадугаар сарын 10 /Пүрэв гараг/
17:00 цагт эмэгтэй чөлөөт бөхийн 50-55-62-65-76 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Зургаадугаар сарын 11 /Баасан гараг/
17:00 цагт эмэгтэй чөлөөт бөхийн 53-57-59-68-72 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Зургаадугаар сарын 12 /Бямба гараг/
17:00 цагт сонгомол бөхийн 55-67-77-82-130 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Зургаадугаар сарын 13 /Ням гараг/
17:00 цагт сонгомол бөхийн 60-63-72-87-97 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Zayajargal Tvmenbaatar

    Saihan bna

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0