Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр манай дөрвөн бөх барилдана

 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдсан ба манай улсаас гурван бөх барилдсанаас Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, Л.Өнөболд шагналт байранд орлоо. МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дөрвөн бөх зодоглоно. 
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг Мастерсийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөөд байна. Харин D хэсэгт мастерсийн хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү эхний тойрогт Коста Рикагийн бөхтэй барилдана. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн А хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Гайти улсын бөхтэй, С хэсэгт Л.Сосорбарам Мозамбекийн бөхтэй тус тус оноолт таарчээ. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

 

Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх

Гуравдугаар дэвжээг шууд үзэх

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0