Чөлөөт бөхийн Алтан гранприд манай 20 бөх зодоглоно

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн Алтан гранприд манай 20 бөх зодоглоно

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн 32 дахь удаагийн "Алтан Гранпри" тэмцээн маргааш эхэлнэ.

Иван Ярыгины нэрэмжит тэмцээн жил бүрийн эхэнд зохион байгуулагддаг уламжлалтай хэдий ч цар тахлын тархалтаас шалтгаалан тавдугаар сард зохион байгуулахаар тогтсон юм. Анх 1991 оноос зохиогдож эхэлсэн тус тэмцээн 1999 оноос гранпри ангилалд шилжиж 2018 оноос дэлхийн чансааны оноо олгодог томоохон тэмцээн болсон юм. Манай улсын баг, тамирчид Иван Ярыгины тэмцээнийг анх зохион байгуулагдах болсон цагаас нь хойш тасралтгүй амжилттай оролцож ирсэн түүхтэй. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аваргын мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор тэргүүтэй 20 бөх зодоглоно. 

Иван Ярыгины Алтан гранприд зодоглох монгол бөхчүүд:

Эрэгтэй

57 кг: Пүрвээгийн Дашцэрэн
61 кг: Намсрайн Ганбаяр
65 кг: Эрдэнэбатын Төгсжаргал
74 кг: Дарханбаярын Тэнгис, Олонбаярын Сүлдхүү
79 кг: Алтанзулын Дөлгөөн
86 кг: Мэндбилэгийн Тэмүүжин
92 кг: Дагвадоржийн Оргилох

Эмэгтэй

50 кг: Долгоржавын Отгонжаргал, Батбаатарын Энхзул
53 кг: Батхуягийн Хулан
55 кг: Баяраагийн Халиунаа, Батцоожийн Марал
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Очирбатын Насанбурмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан, Доржсүрэнгийн Цогзолмаа


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Алтан гран при гэхээрээ яах вэ, жинхэнэ алтаар хийсэн медаль гардуулах уу

  2. Ganzorig

    mash saihan bna

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0