Өнөөдөр хоёр тэмцээнд манай гурван баг өрсөлдөнө

Сурталчилгаа
Өнөөдөр хоёр тэмцээнд манай гурван баг өрсөлдөнө

Монголын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багууд болох Улаанбаатар ММС Энержи, Сансар ММС Энержи, UB Amazons багууд маань нэгэн зэрэг хоёр тэмцээнд оролцоно.

 

Тодруулбал: Эрэгтэйчүүдийн Улаанбаатар ММС Энержи, Сансар ММС Энержи багуудын хувьд Хорват улсын Липик хотноо 16 баг өрсөлдөх Липик-2021 тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Лиман, Нью Харлем, Нови Сад, Эдмонтон, Улаанбаатар ММС Энержи, Жлегава зэрэг зургаан баг дөрвөн хэсэгт хуваагдан оролцоно. Харин урьдчилсан шатны таван багаас шалгарсан хоёр баг нь үндсэн хэсгүүдэд хуваарилагдан өрсөлдөнө. 

Хэсгийн хуваарилалт

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 21 /Баасан гараг/

21:45 цагт Сансар ММС Энержи - Лиман /Серб/
23:05 цагт Сансар ММС Энержи - Урьдчилсан шатнаас шалгарсан баг
00:20 цагт Улаанбаатар ММС Энержи - Биелфелд /Герман/
01:40 цагт Улаанбаатар ММС Энержи - Эдмонтон /Канад/

Харин эмэгтэйчүүдийн UB Amazons багийн хувьд Франц улсын Войрон хотноо эмэгтэйчүүдийн шилдэг 12 баг өрсөлдөх FIBA 3x3 Women’s Series Voiron тэмцээндээ оролцоно. Тус тэмцээнд оролцож буй багуудаас Монгол, ОХУ, Румыны багууд олимпын наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд манай UB Amazons баг үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглох ба С хэсэгт Голланд, Словакын багуудтай орсон байна. 

Хэсгийн хуваарилалт

Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 21 /Баасан гараг/

00:00 цагт UB Amazons - Словак
01:20 цагт UB Amazons - Голланд

Уламжлал ёсоор спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг хоёр тэмцээнийг нэгэн шууд дамжуулан үзүүлнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0