LIVE: Сумо бөхийн шууд дамжуулалт /долоо дахь өдөр/

Сурталчилгаа
LIVE: Сумо бөхийн шууд дамжуулалт /долоо дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн долоо дахь өдрийн барилдааныг шууд дамжуулж байна.  

Зургаан өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас таван даваа, нэг унаатай Озеки Такакейшо, Секиваке Такаяасү нар нэхэж байна. 

Өнөөдөр /тавдугаар сарын 15-ны өдөр/ буюу башёгийн долоо дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /3-3/ - Маэгашира 17 Акуа /1-5/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-2/ - Маэгашира 8 Цуругишо /2-4/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /4-2/ - Маэгашира 6 Хиденоуми /4-2/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /2-3/ - Озеки Такакейшо /5-1/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /2-4/ - Озеки Шодай /4-2/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /6-0/ - Секиваке Таканошо /3-3/

Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Секиваке Таканошотой дөрөв дэх удаагаа учраа тааран барилдана. Өмнө нь Таканошо хоёр удаа манай бөхийн даваад байсан ч хамгийн сүүлд энэ оны Хару башёд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ даваад байгаа юм. 

Өчигдрийн барилдаанд Озеки Асанояамаг давсан Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр дараагийн озеки цолтон болох Шодайтай барилдах оноолттой байна.  

Харин Хошорюү С.Бямбасүрэнгийн хувьд өнөөдөр Озеки Такакейшотой анх удаа учраа тааран барилдана.  

Одоогийн байдлаар таван зиндаанд хүч үзэж буй монгол сумочдын даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Макүүчи зиндаа

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6:0
Кирибаяма Б.Лхагвасүрэн 2:4
Хошорюү С.Бямбасүрэн 2:4
Ичиножо А.Ичинноров 4:2
Тамаваши Б.Мөнх-Оргил 4:2
Чиёошома Г.Мөнхсайхан 3:3

Жүрёо зиндаа

Азүмарюү С.Тодбилэг 2:4
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 4:2
Миторюү Б.Төрболд 3:3
Дайшохо Ч.Шижирбаяр 3:3

Макүшита зиндаа

Хокүтэнкай Г.Сүхбат 2:1
Хокүсэйхо Э.Даваанинж 2:1
Сакигакэ Я.Баттүшиг 1:2
Тамашохо Э.Энхманлай 1:2
Ёүшояама Б.Анхбаяр 1:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 3:0
Xокүтомарү Н.Чинзориг 1:2

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 3:0

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 3:0
Сэнхо Жигүүр 3:0


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-06-15
114
108
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1