Жүдо бөхийн ДАШТ-д манай шилдгүүд зодоглоно

Сурталчилгаа
Жүдо бөхийн ДАШТ-д манай шилдгүүд зодоглоно

"Токио-2020" олимпын их наадмын өмнө зохион байгуулагдах жүдо бөхийн хамгийн сүүлийн буюу хамгийн том тэмцээн болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох баг, бүрэлдэхүүнийг зарлалаа. 

Зургаадугаар сарын 06-13-ны өдрүүдэд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ-д одоогийн байдлаар 94 орны 431 шилдэг жудочид оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаагийн дотор хэд хэдэн жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид оролцохоо мэдэгдээд байна. Одоогийн байдлаар Монгол улс болон Португали улсын шигшээ багууд хамгийн олон буюу 18 тамирчин оролцуулах мэдүүлэг өгсөн байна. 

Манай баг, бүрэлдэхүүний тухайд ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа нарын удирдлага дор дараах тамирчид оролцоно. 

Эрэгтэй

  • ОУХМ Л.Өнөболд -60 кг
  • ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  • ОУХМ Ё.Басхүү -66 кг
  • ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  • Саейд Моллаей -81 кг
  • ОУХМ Г.Алтанбагана -90 кг
  • ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  • ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  • ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг

Эмэгтэй

  • МУГТ М.Уранцэцэг -48 кг
  • ОУХМ Г.Наранцэцэг -48кг
  • ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  • ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  • МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  • ОУХМ Б.Ганхайч -63 кг
  • ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  • ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
  • ОУХМ А.Адьяасүрэн +78кг 

Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Оргил

    Олимпын жилд ДАШТ д хараад байхад олимрын аварга болох тамирчидаа неесен байдаг4 жил бэлдсэн тамирчинаа яах гэж энэ тэмцээнд оруулах гэж байгамбэ.Дараа жил ДАШТ болоншдээ

Ангилал
Сагсан бөмбөг
2021-06-15
114
108
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1