Олимпын эрхээ авсан Х.Болортуяагийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Олимпын эрхээ авсан Х.Болортуяагийн бүх барилдааны бичлэг

"Токио-2020" олимпын эрх олгох бөхийн төрлүүдийн хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн эрхийн тэмцээнээс Х.Болортуяа олимпын эрхээ авч манай эмэгтэй баг түүхэндээ анх удаа олимпын их наадамд бүтэн багаараа оролцохоор боллоо. 

 

Болгар улсын Софи хотноо энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний эхний өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 57 кг жинд үндэсний шигшээ баг, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа ХҮЧ спорт хороо, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, МУГТ Э.Бэхбаяр олимпын наадамд оролцох эрхээ авсан. МУГТ Э.Бэхбаярын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай улсын эмэгтэйчүүдийн эрхээ аваагүй байгаа цор ганц жин болох 62кг жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа урамтай сайхан барилдаж Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авлаа. 
Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Геричийг цэвэр ялсан.

Шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг мөн цэвэр ялсан.

Хагас шигшээд Беларусийн Вероника Ивановаг мөн цэвэр ялснаар олимпийн эрхээ халаасалсан. Манай бөх олимпын эрхтэй үлдэх үгүйгээ шийдэх хариуцлагатай барилдаанд 1:9-өөр хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарж бөхөд хайртай ард түмнээ баярлууллаа.
 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Altan shagai

    Belgelee sain hii sain bn beltgelee sain hii

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0